Францын France Football сэтгүүлийн газраас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг “Мөрөөдлийн баг” шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ багийг 3-4-3 схемээр гаргана. Сэтгүүлчдийн саналаар шилдгийг тодруулах юм. Энэ удаад шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчид нэр дэвшигчдийг танилцуулжээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч:
Йожеф Божик (Унгар), Жерсон (Бразил), Серхи Бускетс (Испани), Пеп Гвардиола (Испани), Диди (Бразил), Йозеф Масопуст (Чех), Пауло Фалькао (Бразил), Лотар Маттеус (Герман), Стивен Жеррард (Англи), Йохан Нескенс (Нидерланд), Андреа Пирло (Итали), Луис Суарес Мирамонтес (Испани), Фернандо Редондо (Аргентин), Марко Тарделли (Итали), Франк Райкард (Нидерланд), Жан Тигана (Франц), Бернд Шустер (Герман), Хаби Алонсо (Испани), Кларенс Зеедорф (Нидерланд), Шави (Испани).
Энэ жагсаалтаас зодог тайлаагүй ганц тоглогч нь Испанийн шигшээ, Барселона багийн тоглогч Бускетс байна.
France Football Мөрөөдлийн багаа 12 дугаар сард зарлах юм.
Сэтгэгдэл ( 0 )