Мэргэжлийн сүмо бөхийн жюүрёо зиндаанд барилдаж байсан Таканофүжи холимог тулаанд шилжсэн талаар бид мэдээлсэн. Тэр Цүёоши Сүдарио нэрээр RIZIN холбоонд тулалдах болсон.
Таканофүжигийн анхны тулаан нь есдүгээр сарын 27-нд Сайтамад болсон “RIZIN 24” тэмцээн байлаа. Анхны өрсөлдөгч нь Японы мэргэжлийн бөхийн хоёр холбоонд барилдаж байсан Шинэ Зеландын 29 настай бөх Дилан Жеймс байсан. Өрсөлдөгчид холимог тулааны дүрмээр гурван минутаар 3 үе тулалдах байсан ч тулаан ердөө ганц үе л үргэлжилсэн.
Таканофүжи бярдан унагааж, баглаж бариад, толгойд нь өвдөглөсөөр эхний үеийг дуусгасан. Эмч тулааныг зогсоосноор Таканофүжи анхны ялалтаа авлаа.
Сэтгэгдэл ( 0 )