Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөө Лигийн 6 удаагийн аварга “SBL Хасын Хүлэгүүд” баг, хошой аварга “Алдар Танан Гарьд” багууд шалгаран үлдээд байна.
Багуудын эхний тоглолт Спортын төв ордонд өчигдөр /2020.10.12/ боллоо. Тоглолтын эхнээс Хүлгүүд тэргүүлж байсан ч сүүлийн хоёр үед баригдаж, 78:82 харьцаатай ялагдлаа. Дараагийн тоглолт энэ сарын 19-нд болно.
Өнгөрсөн жил энэ 2 баг аваргын төлөө тунаж, “Алдар Танан Гарьд” баг цуврал 7 тоглолтонд 4:3-аар хожиж “Дээд лиг”-ийн аварга болж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )