МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, "Монретранс" группийн зөвлөх ОХУ-ын иргэн Андрей Чернихийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд А.Чернихээс гадна Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар байлцлаа.
Дэд ерөнхийлөгч А.Черних МҮОХ-ны шинэхэн ерөнхийлөгчид ажлын амжилт хүсэхийн сацуу тус групп Монголын жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )