Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн 2019/2020 оны улирлын аварга Лейкерс баг Орландогоос Лос-Анжелес хотдоо ирлээ. Нисэх буудал дээр тэднийг фэнүүд нь угтан авсан юм. Лейкерс баг Орландод 100 гаруй хоносон бөгөөд багийн гишүүд гэр бүлийнхэнтэй уулзаагүй гурван сар өнгөрчээ.
Хэдийгээр цар тахлын аюул намжаагүй байгаа ч багийн захиргаанаас ялалтын парад хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Албан ёсны твиттер хуудсандаа “Бид баяраа фэнүүдтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Хотын захиргаатай зөвлөлдсөний эцэст ялалтын параад хийхээр болсон. Гэхдээ аюулгүй болсон цагт хийнэ. Lakers Nation, та бүхэнд баярлалаа” гэж бичсэн байлаа.
— Spectrum SportsNet (@SpectrumSN) October 12, 2020
Сэтгэгдэл ( 0 )