ОХУ-ын Хамгийн үзэсгэлэнтэй ТАВАН тамирчин бүсгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг яаж тодруулах вэ? Энэ асуултад эрэгтэйчүүдийн MAXIM сэтгүүл хамгийн зөв хариулт өгч чадна. Оросын MAXIM сэтгүүл жил бүр “Хамгийн халуухан бүсгүй”-г шалгаруулдаг. Мэргэжлийн шинжээчдээс гадна уншигчид санал асуулгад оролцдог.

Энэ жилийн цахим санал асуулга эхлээд байгаа. ОХУ-ын Хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйн жагсаалтад багтсан таван тамирчныг онцгойлон танилцуулья. 2007 оноос эхэлсэн энэхүү чансаанд дуучин, жүжигчин, сэтгүүлч эмэгтэй түрүүлж байсан ч тамирчин бүсгүй тэргүүлж байсан удаагүй.

Юлия Канакина

Юлия Канакина энэ жил анх удаа хамгийн халуухан бүсгүйн чансаанд багтсан. Түүний зургийг үзсэн хүмүүс гэдэсний булчинг нь ямар ч өө сэвгүй гэж магтдаг. Юлия скелетон чаргаар хичээллэж, өсвөрийн дэлхийн аварга болсон тамирчин.

Мария Шарапова

Харин Мария Шарапова энэ чансааны байнгын зочин. Энэ жил зодог тайлсан. Одоо түүнийг ямар салбарт хүч сорих бол гэж фэнүүд нь хүлээж байгаа. Магадгүй кинонд тоглож болох юм.

Дарья Клишина

2016 онд Оросын хөнгөн атлетикчдаас Риогийн олимпод оролцох эрх авсан цөөхөн тамирчны нэг. Америкт амьдарч, бэлтгэл сургуулиа базаадаг тул тэр сэргээшнээс нэр цэвэр үлдсэн юм. Харин орос эрчүүд түүнийг эх орондоо тун цөөхөн ирдэгт нь сэтгэл гонсгор байдаг нь мэдээж.

Каролина Севастьянова

Энэ ертөнц дээр гуравхан зүйлийг эцэс төгсгөлгүй харж болно гэж ярьдаг. Энэ бол гал, ус, усны хувцастай Каролина Севастьянова гурав юм. Уран сайхны гимнастикийн олимпын аварга тэрбээр цар тахлын хөл хорионы үеэр олон нийтийн сүлжээнд зургаа тасралтгүй тавьсан. Түүнийг таван жил нэг хувцсаа дахин өмсөлгүй өдөр бүр зураг оруулсан ч чадна гэж хүмүүс ярьдаг.

Санта Димопулос

Фитнесийн Physique Model төрлийн дэлхийн аварга Санта Димополус “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан хүн. Тайзаа орхиж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тэр дахин ДАШТ-д оролцох гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top