Орхан Сафаров: Жүдогийн тэмцээн биш газар нутгаа чөлөөлөх нь илүү чухал

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Азербайжаны жүдоч Орхан Сафаров Уулын Карабахт болж байгаа мөргөлдөөний талаар azerisport.com цахим сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцжээ.

Орхан “Сүүлийн хэд хоног би зөвхөн армийнхаа талаар, газар нутгаа Армены булаан эзлэгчдээс чөлөөлөх талаар л бодож байна. Саяхан би арменчууд Ходжалы сууринд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг зэрлэгээр хөнөөсөн талаар пост оруулсан. Тэдний зэрлэг балмад үйлдлийг бичих үг надад олдохгүй байна. Дэлхийн олон нийт ч үүнийг мэдэж байгаа. Армен улс биднийг, Азербайжаныг буруутгаж байгаа нь хачирхалтай. Бид зөвхөн олон жил тэдний эзэрхийлэлд байсан газар нутгаа л эргүүлэн авахыг хүсч байна. Манай нутаг. Азербайжанчууд бүгд нэгдсэн, одоо Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчынхаа тушаалыг л хүлээж байна” гэж ярьсан байна.

Мөн “Цар тахлын оргил үед олон хүн 2020 он муу жил болох нь гэж ярьж байсан. Харин би энэ он газар нутгаа чөлөөлсөн амжилттай сайхан жил болно гэж найдаж байгаа. Фронтод байлдаж байгаа ахан дүүсээ дэмжихийн зэрэгцээ бид өөрсдөө ч дайсны эсрэг байлдахад бэлэн байна. Жүдогийн бэлтгэл, тэмцээн уралдаан одоо гол биш. Бид цэрэг дайчидтайгаа хамт байна” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top