Ла Лигийн ерөнхийлөгч: Бид Монгол, Гренландад ч тоглолтоо гаргаж чадна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас телевизийн дамжуулалтын орлого, лигийн дараагийн зорилгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө манай улсын нэрийг дурдлаа.

Хавьер Тебас “Бид нэвтрүүлэг, контент цацах хүрээгээ Монгол, Гренланд хүртэл өргөжүүлсэн. Энэ бол эдийн засгийн хувьд ашигтай гэхээсээ илүү бэлгэдлийн шинжтэй зүйл л дээ. Учир нь тэндээс орох орлого бага. Гэхдээ ирэх зургаадугаар сараас Ла лигийг дэлхийн аль ч өнцөгт үздэг болно. Бидний дараагийн зорилго Английн Премьер лигийг гүйцэх. Манай салбар офисууд дэлхий даяар ажиллаж байгаа. Лигээ борлуулахын тулд бид олон хүн амтай, баян улс орнуудтай хамтран ажиллаж, нутгийн ивээн тэтгэгчидтэй болох хэрэгтэй байна. Манай улс Их Британи шиг 70 сая хүн амтай биш. Тиймээс бид Ази тивд байр сууриа өргөжүүлэх шаардлагатай” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишгээ(66.181.161.85) 2020 оны 10 сарын 13

Ирэх жилээс ла лига гарах юм боловуу

0  |  0
Top