Дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед энэ сарын 10-нд 20 нас хүрсэн билээ.
Төрсөн өдрөөр нь түүний найз залуу, "Динамо Киев" багийн хамгаалагч Денис Попов олон нийтийн сүлжээнд “Хайртдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж зургаа оруулсан байлаа.
Дарьяатай хамтран ажилладаг Японы TBC компани 20 нас хүрсэн алдарт тамирчны сэтгэгдлийг албан ёсоор нийтэлжээ.
“20 нас хүрч байгаа энэ өдөр миний хувьд их чухал өдөр. Амьдрал, спортод ч шинэ тавцанд гарсан мэт санагдаж байна. 20 хүртлээ их олон зүйл сурч, туршлага суулаа. Өнгөрсөн 20 жилээ эргэн харахад сэтгэл хөдлөм сайхан үйл явдал маш их тохиолджээ. Мэддэг, чаддаг бүх юмандаа, энд ингээд байж байгаадаа ч баярлаж талархах сэтгэлээр дүүрэн байна. Цаашдаа ч улам их сайхан зүйл тохиолдож байгаасай. Үүний төлөө урагш хичээн зүтгэх болно. Баярын үг илгээсэн бүх хүнд баярлалаа. Ойрын үед та бүхэнтэй уулзах болно. Бүгдэд чинь эрүүл энхийг хүсье” гэж Дарья бичсэн байна.
Уг нь энэ жил Токиогийн олимп явагдаж, тэр түрүүлсэн бол эмэгтэй жүдо бөхийн түүхэнд 20 хүрээгүй байхдаа олимпын аварга болсон хоёр дахь жүдоч болох байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Жү-до мудо гэж байхаар улс орноо төвхнүүлэхийг бод, Киевийн Динамогийн хамгаалагчаар ч яах юм билээ.