"Богдхан хайрханы хишиг" барилдаан 18-нд болно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Намрын нээлтэд зориулсан "АПУ" компанийн нэрэмжит "Богдхан хайрханы хишиг" Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны аравдугаар сарын 18-ны 14:00 цагаас "Бөхийн өргөө"-нд болох ажээ.
 


Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.



ОН ДУУСТАЛ БОЛОХ БАРИЛДААНЫ ХУВААРЬ
 

  • 10-р сарын 18-нд 14:00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 10-р сарын 29-нд 14:00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 10-р сарын 30, 31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт болно.
     
  • 11-р сарын 7-нд 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
     
  • 11-р сарын 12-нд 14:00 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 11-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан,
     
  • 11-р сарын 16-нд 14:00 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан,
     
  • 11-р сарын 22-нд 14:00 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
     
  • 11-р сарын 26-нд 14:00 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 12-р сарын 5-нд 14:00 цагаас Улсын харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
     
  • 12-р сарын 6-нд 12:00 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан,
     
  • 12-р сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан,
     
  • 12-р сарын 13-нд 14:00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 12-р сарын 19-нд 14:00 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • 12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top