Америкийн сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” баг шинэ дасгалжуулагчтай боллоо. Тайрон Люг тэд сонгожээ” гэж ESPN-ий шинжээч Эдриан Войнаровски твиттер хуудсаараа мэдээллээ.
Талууд таван жилийн гэрээ байгуулсан байна. Тайрон Лю 2019 оноос Клипперст Док Риверсийн туслахаар ажиллаж байсан юм. Док Риверс 2019/2020 оны улирлын плей-оффт ялагдсаныхаа дараа халагдсан. Люг багийн ерөнхий дасгалжуулагчаар томилохыг Клипперсийн бүх шилдэг тоглогчид дэмжжээ.
Тайрон Лю 2016 онд “Кливленд Кавальерс” багийг удирдаж, лигийн аварга болгож байсан. 2018/2019 оны улиралд эхний зургаан тоглолтдоо ялагдаад тус багаас халагдаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )