МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Орхон аймагт ажиллав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрөгч амралтын Орхон аймгийн биеийн тамир спортын газарт зочилж, орон нутагт хөгжиж буй спортын төрлүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Атланта" олимпын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар ярилцан, цаашид аймгийн хэмжээнд Спорт - Олимпизмийн хөдөлгөөнийг хөгжүүлэх хамгийн боломжтой бүс нутаг гэдгийг онцлон тэмдэглэв.

Ташрамд дурдахад "Атланта" олимпын зөвлөлийг "Атланта-1996" олимпын наадмаас жүдо бөхийн 60 кг жинд хүрэл медаль хүртсэн, Орхон аймгаас төрөн гарсан анхны Олимпын медальтан, гавъяат тамирчин Д.Нармандах-д хүндэтгэл үзүүлэн, 1999 онд байгуулж байсан түүхтэй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top