Бразил, Португалын шигшээ багийн дасгалжуулагч асан Фелипе Сколари Бразилын хоёрдугаар дивизионы “Крузейро” багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо.
Энэ жил 71 настай Сколари Белу-Оризонти хотын багтай 2022 он хүртэл гэрээ байгуулсан байна. Сколари тус багийг өмнө нь 2000-2001 онд удирдаж байлаа. Тэр хамгийн сүүлд “Палмейрас” багт ажиллаж байгаад 2019 оны есдүгээр сард гарч байв.
Сколари Бразилын шигшээг 2002 онд дэлхийн аварга болгож, Португалыг 2004 онд Европын аваргын мөнгөн медаль хүртүүлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )