Бразилын тулаанч бүсгүй Крис Сайборг “Bellator 249” тэмцээн дээр Австралын Арлин Бленкоуг хоёрдугаар үед боох мэхээр ялан, Bellator холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсээ анх удаа хамгааллаа.
Сайборг холимог тулаанд 23 ялж, хоёр ялагдсан бөгөөд анх удаа боох мэхээр ялж байгаа нь энэ юм.
Bellator холбоонд түүнтэй өрсөлдөх тамирчин байхгүй болсон тул Крис Сайборг UFC холбооны хоёр жингийн аварга Аманда Нуньестэй даагаа нэхэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа зарлалаа. Сайборг 2018 онд Нуньест хүнд цохилтоор ялагдсан. Удалгүй тэрбээр UFC холбоог орхин одсон нь энэ ялагдалтай холбоотой гэж шинжээчид үздэг.
Сайборг “Нуньес бид хоёрын тулааныг дахин үзэхийг хүн болгон хүсэж байгаа. Тэгвэл энэ зодооныг зохион байгуулья л даа. Надад даагаа нэхэх боломж өмнө нь гараагүй. Харин одоо Дана Уайт хүсвэл би бэлэн байна. Манай холбооны тэргүүн Скотт Кокер энэ тулааныг хийх сонирхолтой байна. Бид UFC-ийг хүлээж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
The Cyborg finish pic.twitter.com/buoEfZcPyK
— Ariel Helwani (@arielhelwani) October 16, 2020
Сэтгэгдэл ( 0 )