ЖҮДО: Ами Кондо зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Риогийн олимпын хүрэл медальт, Японы 25 настай жүдоч Ами Кондо зодог тайлснаа өнөөдөр (2020.10.16) зарлалаа.

Ами твиттер хуудсаараа дамжуулан “Би их спортоос зодог тайлахаар шийдлээ. Өдий хүртэл байнга дэмжиж ирсэн бүх хүнд талархснаа илэрхийлье. Баярлалаа” гэж бичсэн байв.
 


Ами Кондо 21 настайдаа Риогийн олимпын жүдо бөхийн 48 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпод оролцохоор өрсөлдсөн ч шигшээ багт багтаж чадаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top