Уулын Карабахт болж байгаа Армен, Азербайжаны мөргөлдөөнд дахин нэг тамирчин амь насаа алдлаа.
Энэ удаад Армены Ереван хотын Локомотив багийн 18 настай хагас хамгаалагч Эрик Сарян тулааны үеэр алагдсан байна.
Багийн албан ёсны инстаграм хуудас албан ёсны мэдэгдэл гаргаж, Эрикийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Энэ сарын эхээр Армены триатлоны олон удаагийн аварга Татул Арутюнян мөн алагдсан талаар мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )