Жүдо бөхийн олимпын хошой аварга (2004, 2008) Үчишиба Масато энэ сарын 27-нд болох холимог тулааны “QUINTET FIGHT NIGHT5 in TOKYO” тэмцээнд оролцох болжээ. Үчишиба 2002 оны Азийн наадмын жүдо бөхийн 66 кг-д хүрэл медаль хүртэж байсан, өдгөө холимог тулааны TEAM WOLF клубын багш Омигава Мичихирогийн багийн өмнөөс тулалдах юм.
Үчишиба Киргизийн жүдо бөхийн холбоонд зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутагтаа харьсан. 2018 онд сонирхогчдын жижицүгийн тэмцээнд оролцож, 76 кг болон үнэмлэхүй жинд түрүүлж байсан ч холимог тулаанд анх удаа оролцоно.
Тэрбээр шавиа хүчирхийлсэн хэргээр 2011 онд ял шийтгүүлж, таван жил хоригдоод гарч ирсэн.
Одоо 75 кг жинтэй байгаа ч үнэмлэхүй жинд тулалдах гэнэ. 42 настай.
Сэтгэгдэл ( 0 )