Видео: Василий Ломаченко ялагдаж, дэлхийн аварга цолоо алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Өнөөдөр өглөө АНУ-ын Лас-Вегасын MGM Grand цогцолборт мэргэжлийн боксын үдэш болж, гол тулаанд нь WBA, WBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Василий Ломаченко IBF холбооны аварга Теофимо Лопес нар тулалдлаа.

Гурван холбооны аваргын бүсийн хувь заяаг шийдэх хариуцлагатай энэ тулааныг 2020 оны мэргэжлийн боксын хамгийн том тулаан хэмээн нэрлэж байсан юм.
 


Эхний хэсэгт Ломаченко юу ч хийсэнгүй. Эхний зургаан үе Лопесийн давамгайллаар өнгөрсөн. Наймдугаар үеэс Ломаченко сөрөг довтолгоо хийн, урагш дайрч, харин Лопес бага зэрэг ядарсан харагдаж байлаа. Сүүлийн хэдэн үеийг Ломаченко авсан ч 12 дугаар үед Лопес хэд хэдэн оновчтой цохилт хийснээр ялалт авлаа.
 


Шүүгч нар 116-112, 117-111, 119-109 Лопест ялалт өгснөөр Лопес WBC Franchise, WBA, WBO, IBF гэсэн дөрвөн бүстэй болж, алдарт Ломаченко (14-2, 10 КО)  аварга цолоо алдлаа. Шинэ аварга 23 настай Теофимо Лопес (16-0, 12 КО) түүхэнд дэлхийн аваргын дөрвөн бүстэй болсон хамгийн залуу тамирчин болж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top