ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, мөнгөг медальт, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн энэ сарын 17-нд Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.
Тэмцээний нээлтийн ёслолд МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Монгол Улсын хөдалмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, “Сөүл-1988” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, түүний анхны багш О.Мөнхбат, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон “Аваргууд” академийн хамт олон, найз нөхөд, шавь нар нь оролцов.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, доод гурван жинд спортын мастер Ц.Гантөгсийн унаган шавь нар болох ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д нар түрүүлсэн бол 23 хүртлэх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-ын жинд түрүүлэв. О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Жаргалсайхан, хяналтын шүүгээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Болормаа нар ажиллаж байна. Түүнчлэн энэхүү тэмцээний үеэр улсын зэрэгтэй шүүгчдээс сорил шалгалт авч байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН
57 кг (23 бөх)
1. Занданбудын Занабазар (Хилчин)
2. Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)
3. Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)
3. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
65 кг (24 бөх)
1. Төмөр-Очирын Тулга (Хүч)
2. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
3. Батбаатарын Буд (73 дугаар сургууль)
3. Намсрайн Ганбаяр (Женко)
74 кг (14 бөх)
1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд)
2. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
86 кг (12 бөх)
1. Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
2. Батчулууны Анхбаяр (73 дугаар сургууль)
3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)
3. Ганболдын Төрболд (Женко)
97 кг (9 бөх)
1. Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор)
2. Чинбатын Алтангэрэл (Хилчин)
3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
3. Төмөрбатын Мөнгөншагай (73 дугаар сургууль)
Сэтгэгдэл ( 0 )