Кодокан цомын тэмцээнд олимпын шигшээ оролцохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Японы жүдо бөхийн холбооноос энэ сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд явагдах Кодокан цомын тэмцээний сугалааг танилцууллаа. Энэ нь цар тахлаас хойш Японд дотоодод анх удаа зохиогдох тэмцээн болж байгаа юм.

73 кг-ийн жинд 66 кг-д олимпын наадмаас хоёр удаа хүрэл медаль, дэлхийд 3 түрүүлсэн Эбинүма Масаши хоёрдугаар тойргоос барилдана. 100 кг-д олимпын хүрэл медальт Рюүносүкэ Хага, Азийн наадмын аварга Ийда Кэнтаро, эмэгтэй 52 кг-д дэлхийн аварга Ай Шишимэ нар барилдах юм.

Харин ирэх жил Токиод болох олимпын эрхээ авчихаад байгаа 13 тамирчин оролцохгүй гэж холбооноос зарласан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top