Чөлөөт бөх: ОХУ-ын АШТ-ий 70, 74, 79 кг-ийн жингийн барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр 70, 74, 79 кг-ийн жингийн барилдаан боллоо.

74 кг-д өнгөрсөн жилийн U-23 дэлхийн аварга Разамбек Жамалов түрүүллээ. Өнгөрсөн жил тэр 70 кг-д мөнгөн медаль хүртэж байлаа. Финалд түүнтэй өрсөлдсөн 2014 оны дэлхийн аварга Хетик Цаболов дэлхийн хошой аварга Заурбек Сидаков, 2016 оны дэлхийн аварга Магомед Курбаналиев нарыг ялж, гарч ирсэн.

79 кг-ийн финалд Ахмед Усманов  Гажимурад Алихмаевт 1:2 ялагдаж яваад, оноогоо нөхөж ялсан.

70 кг-д Осетиний хоёр бөх халз үзэлцлээ. Дэлхийн аварга Давид Баев, U-23 дэлхийн аваргын мөнгөн медальт Чермен Валиев нарын барилдаанд Баеь ялах байх гэж шинжээчид таамаглаж байлаа. Гэвч Баев барилдааны эхэнд 4 оноо алдаад, нөхөх гэж оролдоод барсангүй.

70 кг

Финал

Чермен Валиев (Алани) – Давид Баев (Алани) – 4:2

3-р байрны барилдаан

Руслан Жендаев (Красноярск) - Мурад Нухкадиев (Красноярск) – гэмтэл (+:-)

Курбан Шираев (Дагестан) - Арбак Сат (Красноярск) – 6:0

74 кг

Финал

Разамбек Жамалов (Дагестан) – Хетаг Цаболов (Алани) – 5:1

3-р байрны барилдаан

Заурбек Сидаков (Алани) - Магомед Курбаналиев (Дагестан) – 9:1

Тимур Бижоев (Кабардин) – Никита Сучков (Красноярск) – 3:1

79 кг

Финал

Ахмед Усманов (Дагестан) – Гажимурад Алихмаев (Брянск) – 5:2

3-р байрны барилдаан

Гаджи Набиев (Дагестан) - Тажитин Акаев (Москва) – 2:1

Аманула Гажимагомедов (Дагестан) - Евгений Лапшов (Татарстан) – 5:3

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top