ОХУ-д сургуулийн хөтөлбөрт Спортын түүхийн хичээл оруулах санал гаргав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

ОХУ-ынТөрийн Думын Биеийн тамир, спортын Байнгын хорооны тэргүүн Борис Пайкин Думын хуралдаан дээр шинэ санал гаргалаа.

Төрийн Думын мэдээлэлд “Биеийн тамир, спортын Байнгын хорооноос дунд сургуулийн биеийн тамирын хичээлд Оросын спортын түүхийн хичээл оруулах саналыг Боловсролын яаманд гаргасан” гэж дурдсан байв.
 

Борис Пайкин “Залуучууд эх орныхоо алдарт тамирчдыг танихгүй, өвөг дээдсийнхээ спортын ялгуусан амжилтыг мэдэхгүй байна. Бидний явуулсан судалгаа ийм харамсмаар үр дүнтэй гарлаа. Өнөөдрийн сурагчид СПОРТ гэхээр тамирчдын цалин мөнгө, зар сурталчилгааны хөлс л боддог болж. Тиймээс манай тамирчдын хөнгөн атлетик, хоккей, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг төрөлд байгуулсан ялгуусан ялалтыг хүүхдүүдийн тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Спортын заал танхимд тамирчдын зураг хөргийг хадвал сурагчид тэднийг таньдаг болж, эх оронч үзлээр хүмүүжих юм” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top