Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр (2020.10.19) хуралдаж, арваннэгдүгээр сарын тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Цар тахлын улмаас арваннэгдүгээр сарын башё Кюүшюүд биш Токиод явагдах болсон.
Намрын тэмцээнд Кокүгикан ордонд 2500 үзэгч оруулж байсан бол энэ удаад үзэгчдийн тоог 5000 болгон нэмлээ. Дөрвөн хүний суудалд 1 хүн суулгаж байсан бол 2 хүн болгож, журмыг зөөлөлсөн. Харин сандалтай суудалд баруун, зүүн, хойд, урд талдаа тус бүр нэг суудал онгорхой үлдээнэ.
Холбооны тэргүүн Хаккакү ояката “Эрүүлийг хамгаалах газар, мэргэжилтнүүдийн санал бодол, зөвлөгөөг сонссоны эцэст үзэгчдийн тоог нэмэхээр шийдвэрлэлээ. Цаашдаа ч байнга хамтран ажиллах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )