Чөлөөт бөх: ОХУ-ын АШТ-ий  86, 92, 97, 125 кг-ийн жингийн финалын барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

ОХУ-ын чөлөөт бөхийн АШТ-ий сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдлаа.

86 кг

Финал

Даурен Куруглиев (Дагестан) - Артур Найфонов (Алани) – 2:1

Хүрэл медалийн төлөө

Арсенали Мусалалиев (Дагестан) - Магомедшариф Биякаев (Дагестан) – 2:1

Магомед Рамазанов (Дагестан) - Абдулмуслим Тимирбулатов (Дагестан) – 3:0

Энэ олимпын циклд 86 кг-д Артур Найфонов, Даурен Куруглиев хоёр бусдаас тасархай нь илт байсан. Артур ДАШТ-ээс медаль авч, Европт хоёр түрүүлсэн бол Даурен Европын наадам, тивийн АШТ-ий аварга болсон. Хоорондын барилдааны харьцаа Артур илүү байсан ч энэ удаад Куруглиев илүү байлаа.

92 кг

Финал

Алихан Жабраилов (Дагестан) - Магомед Курбанов (Дагестан) – 3:2

Хүрэл медалийн төлөө

Анзор Уришев (Кабардин) - Гажимагомед Нажмудинов (Дагестан) – 2:1

Батырбек Цакулов (Алани) - Рамазан Шабанов (Дагестан) – 18:7

Өнгөрсөн жилийн УАШТ-ий финалд ч энэ хоёр бөх үлдсэн. Тэр үед Алихан Жабраилов ялж байлаа. Сүүлийн үед тэдэнтэй Батырбек Цакулов энэ тэнцүү өрсөлдөж байгаа ч энэ удаад Цакуловыг Курбанов ялсан. Финалын барилдаан мөн л Алихан Жабраиловын ялалтаар өндөрлөлөө.

97 кг

Финал

Абдулрашид Садулаев (Дагестан) - Асланбек Сотиев (Алани) – 8:2

Хүрэл медалийн төлөө

Эрик Жиоев (Красноярск) - Расул Магомедов (Дагестан) – 3:2

Асланбек Газзаев (Алани) - Шамиль Мусаев (Дагестан) – 5:0

Абдулрашид Садулаев тав дахь удаагаа улсын аварга боллоо. Финалд Асланбек Сотиев дагестан танктай өрсөлдөх гэж хичээсэн боловч чадсангүй.

125 кг

Финал

Алан Хугаев (Алани) - Шамиль Шарипов (Дагестан) – 7:4

Хүрэл медалийн төлөө

Виталий Голоев (Алани) - Ацамаз Теблоев (Алани) – 9:8

Анзор Хизриев (Санкт-Петербург) - Сайпудин Магомедов (Дагестан) – 7:5

Энэ жинд Ярыгиний тэмцээний аварга Балдан Цыжипов өвчний улмаас барилдаагүй. Шамиль Шарипов хоёрдугаар үед 2:1 тэргүүлж явсан ч хашир Хугаев ялж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top