ОХУ-ын допингийн эсрэг агентлаг РУСАДА сонгомол барилдааны дагестан бөх, УАШТ-ий хүрэл медальт Гажимурад Жалалов хориотой эм бэлдмэл хэрэглсэн гэж мэдээллээ.
ОХУ-ын Спорт бөхийн холбооноос тус агентлагийн шийдвэрийг үндэслэн, Жалаловын барилдах эрхийг 4 жилээр хассан байна. Шийтгэл 2019 оны 12 дугаар сарын 4-нөөс тооцогдох юм. Ямар бэлдмэл хэрэглэснийг РУСАДА мэдээлсэнгүй.
Жалалов Гажимурад 2014 онд ОХУ-ын залуучуудын аварга болсон. 2017 онд насанд хүрэгчдийн улсын аваргаар олимпын хошой аварга Роман Власовтай эн тэнцүү өрсөлдөж, 1:2 ялагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )