"МЕХИКО-68" олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо 1968 оны Мехикогийн олимпын наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Зуны XIX олимпын наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпын тэнгэрт анхлан мандуулсан түүхтэй.

Өнөөдөр ОЛИМПИК ХАУС-т Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсаны гэргий Ө.Тамир, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Артаг агсаны гэргий Д.Баярлах нар хүрэлцэн ирлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top