Хууль бусаар гянтболд олборлосон Б.Үнэнбат нарыг шүүх хурал эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.10.21) эхэллээ. 

Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлож, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдоод байгаа юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.38) 2020 оны 10 сарын 21

ard n Doogii ah bii dee

0  |  0
Иргэн(203.91.115.40) 2020 оны 10 сарын 21

Шоронд хийж өгөөч...

0  |  0
Top