Жамболат Тедеев төрсөн нутагтаа Сталины хөшөө босгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев өөрийн төрсөн нутаг Өмнөд Осетийн Цорбис тосгондоо Иосиф Сталины хөшөө босгох гэж байна.

Гурван метр хүрэл хөшөөг Владикавказ хотод бүтээсэн бөгөөд тосгоны төв талбайд байрлуулах юм. Хөшөө болон төв талбайг тохижуулсан мөнгийг Тедеев хувиасаа гаргажээ.

Иосиф Сталиныг осетин гаралтай гэж үздэг. Гэвч түүний хөшөөг босгох болсон талаар олон нийтийн сүлжээнд ширүүн маргаан өрнөж байна.

Нэг хэсэг нь Сталиныг “Хүрзтэй улсыг цөмийн зэвсэгтэй улс болгосон” гэж магтсан бол Хойд Осетийн залуучуудын  Ныфс байгууллага “Сталины үед Осетийн бүх сэхээтнүүд хэлмэгдэж, амь насаа алдсан. Эх орныхоо төлөө тэмцсэн осетин хүн болгоныг хувьсгалын эсэргүү гэж нэрлэн, буудан алж байлаа” гэж эсэргүүцжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОНГОД(202.21.108.161) 2020 оны 10 сарын 22

АЛИВ ЮМНЫ АЛС НАРИЙН УЧРЫГ САЙТАР УХААРААГҮЙ БАЙЖ АМАА УРАЛДУУЛАХ НЬ АДГИЙН ТЭНЭГИЙН АРАНШИН БИЛЭЭ. ЭНЭ ХҮН МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУДАД ХАЙРТАЙДАА ТИЙМ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ ШҮҮДЭЭ. ТҮҮНИЙ ТЭР ШИЙДВЭР ЗӨВЛӨЛТ ГҮРЭН, СОЦ СИСТЕМИЙН ЭРХ АШИГТ НИЙЦЭЖ БАЙСАНД Л ХАМАГ УЧИР ОРШИНО. ХӨШӨӨ ДУРСГАЛ ЭНЭ ТЭРЭЭ ГЭЖ ЭЛИЙРЧ БАЙХААР ГАНЦ Ч БОЛОВ МОД ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД СУУЛГАЖ УРГУУЛААД ҮХЭХЭЭ БОДОЖ БАЙМААР БН БИД

0  |  0
Зочин(150.129.142.235) 2020 оны 10 сарын 21

Монголд ч гэсэн энэ хүний хөшөөг босгох ёстой. Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд энэ хүний гавьяа асар их юм билээ. Өөр хүн байсан бол тусгаар улсаа олон улсад зөвшөөрүүлж чадаач үү үгүй ч үү.

1  |  0
Монгол(202.9.40.2) 2020 оны 10 сарын 21

Монгол улс гэдгийг дэлхий нийтэд зарлаж тусгаар тогтнол олгов. Гэтэл ардчилагч адгийн шаарнууд түүнийг авч хаяад тусгаар тогтнолыг бусинуулав.

1  |  0
зочин(122.201.23.226) 2020 оны 10 сарын 21

Манайд Сталины хөшөө байсан эрт хэлхгүй илүү зардал гаргаад

0  |  0
амаа(202.131.247.122) 2020 оны 10 сарын 21

ТУСГАР ТОГТОНОСОН МОНГОЛ УЛСЫГ БАЙГУУЛЖ ӨГСӨН ХҮН ЭНЭ БОЛ ТҮҮХЭН ҮНЭН,,,,

0  |  0
Дэмжигч(103.206.195.230) 2020 оны 10 сарын 21

зөв\n

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 21

Huuchin tuv nomin sangin Stalin ahin hushuuch aguu urlagin buteel bailaa,mongolin erh chuluug bataluulsan tsor gants hun ni

0  |  0
Top