“Ослын үеийн удирдлагын систем” сургалт зохион байгуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас “Ослын үеийн удирдлагын систем” сургалтыг Монголын улаанзагалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах багийн гишүүдэд зохион байгуулж байна.

Сургалт энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд сургалтад гамшгийн хариу арга хэмжээ авах багийн 25 удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд алба хаагчдыг дадлагажуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага мэдээлэл солилцох зорилгоор сургалт дадлагуудыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top