Европын хөлбөмбөгийн холбооноос Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн, Армен, Азербайжан улсуудын нутаг дэвсгэрт хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулахыг тодорхой бус хугацаагаар хориглолоо. Хоёр улсын хөлбөмбөгийн холбоод шигшээ баг болон клубуудын тоглолтоо аль улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа УЕФА-д мэдэгдэх юм.
Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-нд эхэлсэн. Газар нутгийн маргаанаас үүдэлтэй энэ мөргөлдөөнийг аль улс эхэлсэн нь тодорхой биш.
Аравдугаар сарын 9-нд ОХУ-ын зуучлалаар талууд гал зогсоох гэрээ байгуулсан ч тэр өдөртөө л мөргөлдөөн дахин сэргэсэн.
Энэ сарын 17-нд дахин гал зогсоох гэрээ байгуулсан ч хэдхэн цагийн дараа Армены Засгийн газраас Азербайжаны арми их буугаар галласан гэж буруутгаснаар байлдаан дахин эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )