МҮОХ допингийн асуудлаар МҮБХ-нд дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Өнөөдөр МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магалжав, МҮБХ-ны гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар МҮОХ-нд зочиллоо.

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монгол улсын заан Н.Түвшинбаярт Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын үеэр МҮОХ, МҮБХ-ны хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ МҮБХ-ноос допингийн асуудалд хатуу байр суурь барьж ажиллах, түүнд МҮОХ-ноос дэмжлэг үзүүлэх талаар талууд санал нэгдсэн байна гэж МҮБХ-ноос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top