Челси зодог тайлсан Чехийг дахин тоглуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Английн Премьер лигийн Челси баг 2019 онд зодог тайлсан Чехийн хаалгач Петр Чехийг энэ улирлын мэдүүлгэндээ нэмж, оруулсан байна.

Өнгөрсөн улирлаас Челсигийн хаалгачийн байрлал хамгийн эмзэгт тооцогдож байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач Кепа Аррисабалага дасгалжуулагч Лампардын итгэлийг хүлээхээ болиод удсан. Сэлгээний хаалагчид болох Вилли Кабальеро, Эдуар Менди нар ч ур чадварын хувьд Премьер лигийн түвшинд хүрэхгүй байгаа юм.

Чех тус багт 2004-2015 онд тоглож, Лиг, Английн цомын тэмцээнд тус бүр 4, Аваргуудын лиг, Европын лигт тус бүр нэг түрүүлсэн. 2019 онд зодог тайлаад Челсид техникийн зөвлөхийн ажил хийж байв.

Челси багаас 38 настай Чехийг мэдүүлгэнд багтааснаа цар тахлын улмаас гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн алхам гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top