9 настай охиноо уруул дээр нь үнссэн Бекхэмийг шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Английн шигшээ багийн тоглогч асан 45 настай Дэвид Бекхэмийн инстаграмын зураг олон нийтийн сүлжээнд том маргаан гаргаж эхэллээ.

Өчигдөр Дэвид 9 настай охин Хардерийнхаа уруул дээр үнсэж байгаа зургаа сүлжээнд оруулсан.

Энэ талаар олон нийтийн сүлжээнд:

“Гэрбүлдээ хайртай. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ уруул дээр үнсэхийг ойлгодоггүй”

“Хүүхдийн уруул үнсэхээ боль”

“Яагаад уруул дээр нь үнсэж байгаа юм? Жаахан хүүхдийн уруулыг үнсэхийг харахаар дургүй хүрлээ” зэрэг сэтгэгдэл бичигджээ.

2017 онд Дэвид тэр үед долоон настай байсан охиныхоо уруул дээр үнссэн зургаа оруулаад мөн шүүмжлэлд өртөж байсан. Тэр үед Дэвид “Гэрбүлдээ дэндүү хайртай болохоор уруулыг нь үнсдэг. Ууган хүү Бруклинээс бусад хүүхдээ ингэж л үнсдэг. Энэ бол миний хайрын илэрхийлэл” гэж өөрийгөө өмгөөлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.29) 2020 оны 10 сарын 24

Ene bol mash buruu.manai zarim aawuud joohon ohin huuhedee ingej unsej bgad haragdaj bdag bhgui shuu humuusee huuheddee mash ih hairtai gej iim uildel gargaj bhgui bga yum medeh heregtei.

0  |  0
Me(202.9.46.254) 2020 оны 10 сарын 24

Amerikchuud ingej baival lav zugeer bish baidiin bn lee

0  |  0
зочин(192.82.71.188) 2020 оны 10 сарын 22

МУУХАЙ ЮМ

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 24

Yaasan huurhiyn

1  |  1
. (31.206.16.206) 2020 оны 10 сарын 22

Avgaigaa l ingej vnsene bga da

0  |  0
Эвгүйн(66.181.178.173) 2020 оны 10 сарын 21

Гаж донтон мэт

0  |  0
Top