ОХУ-ын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Бөхийн их гүрэн Оросын АШТ бөх сонирхогчид, бөхчүүд, шинжээчдийн анхаарлыг маш их татсан юм.
Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Италийн куба бөх Франк Чамизо инстаграм хуудсандаа өөрийн жин болох 74 кг-ийн медаль хүртсэн орос бөхчүүдийг онцолжээ.
Чамизо “Тэд бүгд сайн бөхчүүд, гэхдээ хэн нь Чамизогийн дараагийн золиос болох бол" гэж бичээд гэхдээ би энэ жиндээ тэргүүн нь шүү гэдгээ (Frank Chamizo #1) тэмдэглэсэн байна.
Түүний коллаж зурганд орсон орос таван бөхөөс дөрөв нь урьд өмнө Чамизог ялж байсан. Харин шинэ аварга Разамбек Жамалов л түүнтэй гар зөрүүлж үзээгүй. Хэдэн сарын өмнө Чамизо түүнийг халз барилдаанд дуудсан ч “тулаан” болоогүй л байна. Инстаграмд иймэрхүү ирүүл тулаанд дуудсан бичлэг оруулах нь олон нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн арга ч нөгөө талаасаа чөлөөт бөхийг сурталчилж байгаа хэрэг юм.
ОХУ-ын АШТ
74 кг
Финал
Разамбек Жамалов (Дагестан) – Хетаг Цаболов (Алани) – 5:1
3-р байрны барилдаан
Заурбек Сидаков (Алани) - Магомед Курбаналиев (Дагестан) – 9:1
Тимур Бижоев (Кабардин) – Никита Сучков (Красноярск) – 3:1
Сэтгэгдэл ( 1 )
Оросуудыг барахгүй ээ. \n