Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээнүүдээ эхлүүлсэн ч Японы шигшээ баг оролцохгүй байгаа. Яагаад гэвэл цар тахлын үед Японд гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн карантинд оруулах дүрэмтэй.
Харин шигшээ багийн тамирчид нэг тэмцээнд ороод 14 хоног өрөөнд хоригдоод байвал эрүүл мэндэд хортой нь ойлгомжтой билээ.
Коронавирус хэмээх энэ цар тахал урьд өмнө тохиолдож байгаагүй болохоор бүгд ижилхэн, туршлага байхгүй тул улс орон, холбоо болгон өөрийн гэсэн арга хэмжээ авч байгаа билээ.
Японы шигшээ багийн дасгалжуулагч Масүчи Кацүюки энэ талаар онлайнаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Японы жүдо бөхийн холбооноос тамирчдаа энэ жил гадаадын тэмцээнд оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байсан. Гэвч Японы Засгийн газраас биднийг онцгойлон үзэж, 14 хоногийн карантинд оруулахгүй байхаар боллоо. Тиймээс манай олимпын шигшээ баг 12 дугаар сард болох Загребийн Гран Прид оролцох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тамирчдаас өөрсдөөс нь оролцох санал хүслийг нь сонсох болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )