Монголын хоккейн ДОМОГ олимпын одонгоор шагнуулав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган хоккейн ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг "Олимпийн алдар" одонгоор шагнав.

Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзаны Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарсан байна. Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Иннсбрук-2020" Дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top