Хабиб, Гэтжигийн тулааныг ОХУ-ын кино театруудаар гаргана

2020 оны 10 сарын 22

Энэ сарын 24-нд Абу-Дабид болох холимог тулааны UFC 254 тэмцээний гол тоглолт болох Хабиб, Гэтжигийн тулааныг ОХУ-д кино театрт шууд дамжуулан үзүүлэх гэнэ.

Синема Парк, Формула Кино, Кино Окко театруудын нэгдсэн сүлжээнээс Уфа, Саратов, Нижний Новгород, Калининград, Пермь, Челябинск, Вологда, Воронеж, Ставрополь, Новосибирск, Новокузнецк, Сыктывкар, Ставрополь, Рязань, Ковров хотуудад гаргахаар тасалбараа зарж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top