“Барселона” Фатиг доромжилсон сэтгүүлчийг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Каталоны хөлбөмбөгийн “Барселона” баг Испанийн ABC болон тус сонины сэтгүүлч Сальвадор Состресийг шүүхэд өгөх гэж байна.

Mundo Deportivo-д бичсэнээр Сострес Аваргуудын лигийн “Барселона”, “Ференцварош” багуудын тоглолтын тоймыг бичихдээ Ансу Фатиг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан байна.

Тоймд “Ансугийн гүйж байгаа байдалд зээр гөрөөснөөс гадна Пасео-де-Грасия өргөн чөлөөгөөр хориотой бараа зарж байгаад цагдаа харангуутаа “Ус, ус” гэж хашгаран гүйж байгаа хар наймаачинг санагдуулам нэг юм байна. Хотын төвд ийм аймаар зүйл харагдаж байна. Одоо ийм юм болохгүй. Учир нь Барселона хотын дарга Ада Колау наймаачдыг биш цагдаа нарыг гэмт хэрэгтэн гэж үздэг хүн. Одоо энэ хотод хориотой барааны наймаачид айж зугтах шаардлагагүй болсон” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top