Самбо бөхийн 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Бейсен, Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Э.Содномжамц, дэд ерөнхийлөгч Б.Ганболд, МҮОХ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, МУСГЗ Ж.Отгонцагаан нарын эрхэмүүд оролцлоо.
Тэмцээнийг нээж Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл үг хэлсэн бөгөөд шинээр дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсенд батламж гардууллаа.
Мөн Чингэлтэй дүүргийн тамирчид болох Э.Хүслэн, М.Бат-Эрдэнэ нарт спортын мастерийн тэмдгийг гардуулан өгсөн юм.
Өнгөрөгч долоо хоногт төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагнуулсан "Борнуур" дэвжээний дасгалжуулагч, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ С.Солонгогэрэлд Монголын самбо бөхийн холбоо хүндэтгэл үзүүллээ.
Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчид болох П.Мөнхбаяр, Э.Доржпүрэв нарт төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагналаа.
Сэтгэгдэл ( 0 )