В.Путин: Орос-Хятадын хооронд цэргийн эвсэл байгуулагдахыг үгүйсгэхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдай хэлэлцүүлгийн клубийн гишүүдтэй видео уулзалт хийх үеэр Орос-Хятадын цэргийн эвсэл ирээдүйд байгуулагдаж болно гэж мэдэгджээ.

Хэдийгээр цэргийн эвсэл байгуулах тухай хэлэлцээ албан ёсоор эхлээгүй ч ирээдүйд байгуулагдахыг үгүйсгэхгүй гэж хэлсэн үгэндээ онцолсон байна .

“Одоохондоо бидэнд ийм эвсэл хэрэггүй. Гэхдээ онолын хувьд байгуулагдах боломжтой. БНХАУ-ын тухайд батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байгаа нь эргэлзээгүй болчихлоо. Үүнийг дагаад хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа улам бүр нягт болно. Гагцхүү ямар үр дүн гарахыг цаг хугацаа харуулах болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ярьжээ.

АНУ-ын “Ассошейтэд Пресс” мэдээллийн агентлаг үүнийг АНУ-ОХУ-ын харилцаа хурцадмал болж байгаа үед Москва Бээжинтэй харилцаагаа улам гүнзгийрүүлж буйн илрэл гэж мэдээлжээ.

Өнгөрсөн хугацаанд ОХУ болон БНХАУ хоорондын харилцаагаа өндрөөр үнэлдэг ч цэргийн эвсэл байгуулах тухай огт хөндөж байгаагүй юм.


Эх сурвалж: AP, Anadolu 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top