UFC 254 тэмцээнд хэн хэн тулалдах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Энэ сарын 24-нд буюу Монголын цагаар 25-ны өглөө АНХЭУ-ын Абу-Дабигийн Яс арал дээр UFC 254 тэмцээн явагдана. Гол тулаан болох холбооны хөнгөн жингийн аваргын бүс хамгаалах тулаанд аварга Хабиб Нурмагомедов АНУ-ын Жастин Гэтжитэй тулалдана.

Тулааны арал нэртэй болсон Яс арлыг гадаад орчноос бүрэн тусгаарласан байгаа. Тамирчид болон тэдний багийнхан хоёр хоногийн карантинд орсон. Хоёр хоногт хэд хэдэн удаа коронавирусний шинжилгээ авч, хариу бүгд эерэг гарсны дараа арал дотор чөлөөтэй явж болно. Энэ арал дээр UFC холбоо хэд хэдэн тэмцээн зохион байгуулсан бөгөөд UFC 254 арал дээр болох сүүлийн тэмцээн болж байгаа юм.
 


UFC 254

Урьдчилсан тулаан
 

Жоэль Альварес (Испани, 17-2) — Александр Яковлев (ОХУ, 25-10-1)

Кейси Кенни (АНУ, 15-2-1) — Натаниэль Вуд (Англи, 17-4)

Лиана Жожуа (Гүрж, 8-3) — Миранда Маверик (АНУ, 7-2)

Да Юн Жун (БНСУ, 13-2) — Сэм Алви (АНУ, 33-14)

Алекс Оливейра (Бразил, 22-8-1) — Шавкат Рахмонов (Казахстан, 12-0)

Стефан Штруве (Голланд, 29-12) — Тай Туйваса (Австрали, 9-3)

Үндсэн тулаанууд
 

Магомед Анкалаев (ОХУ, 13-1) — Ион Куцелаба (Молдав, 15-5)

Лилия Шакирова (Узбекистан, 8-1) — Лорен Мерфи (АНУ, 13-4)

Фил Хэйвс (АНУ, 8-2) — Жейкоб Малкун (Австрали, 4-0)

Александр Волков (ОХУ, 31-8) — Уолт Харрис (АНУ, 13-8)

Роберт Уиттакер (Австрали, 21-5) — Жаред Каннонье (АНУ, 13-4)

Гол тулаан
 

Хабиб Нурмагомедов (ОХУ, 28-0) — Жастин Гэтжи (АНУ, 22-2).

Тулааныг Юнивишний төлбөртэй сувгаар дамжуулан, үзүүлнэ. Мөн Оросын РЕН ТВ сүүлийн гурван тулааныг дамжуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top