Ахмад тамирчид "ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ" аянд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

“Идэвхтэй алхалтын 10 хоног" аян 2020 оны 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Монголын адал явдалт спорт аялалын холбооны ахмад тамирчид тус аянд нэгдэж Улаанбаатар хотоос Хар усан тохой чиглэлд алхалтаа эхлүүллээ.

Аялалд нийт 18 багийн 140 тамирчин оролцож байна.

Орон нутгаас Эрдэнэт, Дархан, Өвөрхангай болон нийслэлийн 9 дүүргийн тамирчин уг алхалтанд нэгдэж байгаа юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top