Нийслэлийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагчдад “Бэлэн бай” гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулж, “Сургагч-сурагч”-ийн гэрчилгээг гардууллаа.
Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг түгээх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилготой тус сургалтад “Хүмүүн” цогцолбор сургуулийн 30 сурагч хамрагдсан юм.
Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн багш нар ой, хээрийн болон ахуйн түймэр, газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлага сургуулийг зохион байгууллаа.
Харин нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид өндрөөс аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үзүүлбэрийг сонирхуулж, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа багаж, хэрэгслийг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )