Жүдо бөхийн олимпын мөнгө, дэлхийн хошой аварга Шинохара Шиничи зохиолч болжээ. Түүний анхны зохиол болох “Никогийн бэлэг” зурагт ном 11 дүгээр сарын 11-нд худалдаанд гарна. Энэ өдрийг сонгосон нь учиртай. Спортын тамирчин болгоны хүсэн мөрөөддөг 1-р байр буюу 1 гэдэг тоо дөрөв дараалсан бэлэг дэмбэрэлтэй өдөр гэнэ.
Зохиолд Нико гэдэг нохой гарна. Цэцгэнд тун дуртай нохой бөгөөд найзууддаа цэцэг бэлэглэж, бүгд баярлаж байгаа аз жаргалтай түүх юм.
Коронавирусний улмаас амьд цэцэг зардаг дэлгүүрүүд хаагдаж байгааг харсан Шинохара нийгэмд гэрэл гэгээ өгөхийн тулд цэцэг хүнд инээд бэлэглэх чадалтайг харуулах зорилгоор бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )