Г.Наранцэцэг Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 24

Цар тахлын хөл хорионы дараах анхны Их Дуулга тэмцээний эхний өдөр үзэх юмтай, сонин хачинтай, монголчууд медальтай явагдаж өнгөрлөө. Олон сар тэмцээнд ороогүй тамирчид бэлтгэл тааруу байгаа нь мэдрэгдэж байв. Дэлхий хошой аварга Дарья Белодед жин ахиж ороод, хүрэл медаль зүүсэн нь ч бас нэгэн сонирхол татсан зүйл байлаа. Япон, Өмнөд Солонгосын баг ирээгүй тул хэн хүчтэй, ямар баг сайн байгааг хэлэхэд эрт байгаа юм.

Эмэгтэй. 48 кг

1. Дистрия Красники (Косово). 2. Пауло Парета (Аргентин). 3. Г.Наранцэцэг (Монгол),  Андреа Стоядинов (Серби).

Энэ жинд манай Г.Наранцэцэг, А.Нямхишиг хоёр барилдсан. А.Нямхишиг Израилын Ришони Ширад ялагдсан бол Шираг Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд давсан билээ.

52 кг

1. Амандин Бушар (Франц. 2. Фабьен Кохер (Швейцар). 3. Дарья Белодед (Украин),  Андреа Читу (Румын).

Б.Хорлоодой, Ц.Гал-Од хоёр эхний барилдаандаа ялагдлаа.

57 кг

1. Жессика Климкейт (Канад). 2. Элен Ресевю (Франц). 3. Хедвиг Каракаш (Унгар),  Тимна Нельсон-Леви (Израиль).

Б.Алтанцэцэг АНУ-ын бөхийг давсан ч Израилын Нельсонд ялагджээ.

Эрэгтэй. 60 кг

1. Яго Абуладзе (ОХУ). 2. Роберт Мшвидобадзе (ОХУ). 3. Родриго Лопеш (Португал). 3. Лука Мхеидзе (Франц).

Л.Өнөболд шагналт тавдугаар байрт шалгарсан. Б.Цогтбаяр эхний барилдаандаа ялагдсан.

66 кг

1. Абдула Абдулжалилов (ОХУ). 2. Якуб Шамилов (ОХУ). 3. Виллиан Лима (Бразил), Орхан Сафаров (Азербайжан).

Б.Эрхэмбаяр шагналт тавдугаар байрт шалгарсан бол Б.Нармандах 2 даваад Бразилын Лимад унажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbaatar(77.111.246.39) 2020 оны 10 сарын 25

hurlees hetrehguiee ed nar.shagnalt bairand oruul ih ym.\n

0  |  0
Nyamka(172.58.43.18) 2020 оны 10 сарын 24

Chansaa muutai temtseen boljee.

0  |  0
Ковид(64.119.19.59) 2020 оны 10 сарын 24

Ковид хаалга тогшиж бхад тэмцээн хэрэггуй

0  |  0
Top