Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Унгарын нийслэлд өчигдөр эхэллээ. Энэ тэмцээнд 61 орны 407 тамирчин оролцож байна. Мнай улсаас 26 тамирчин оролцож байгаа нь 33 жүдочтой нутгийн эзэн Унгарын багийн дараа орох том бүрэлдэхүүн байгаа юм.
Их Дуулгын эхний өдөр эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд хоёр шагналт байр эзэлсэн амжилттай дуусгалаа.
Эмэгтэй. 48 кг
1. Дистрия Красники (Косово). 2. Пауло Парета (Аргентин). 3. Г.Наранцэцэг (Монгол), Андреа Стоядинов (Серби).
Энэ жинд А.Нямхишиг эхлээд Бельгийн Ellen Salensийг ялсан.
Дараа нь Израилын Ришони Ширад ялагдсан.
Харин Г.Наранцэцэг эхний тойрогт Чилийн Варгасыг иппон ялсан.
Португалын Катарина Костаг вазаригаар яллаа.
Хэсгийн аваргын төлөө Сербийн Андреа Стоядиновт цэюэр ялагдсан юм. Андреа энэ тэмцээнд хүрэл медалв хүртсэн билээ.
Дагах барилдаанд Испанийн Мартинесийг цэвэр ялсан.
Хүрэл медалийн төлөө Израилын Ришони Шираг цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хайран мөнгө, цаг хугацаа, хаа бсан хол газар оччихоод ганц мэх хийчихээд ирэхгүй, амьтан хүний энгэрээс, эсвэл түрүүнээс зуурсаар байгаад л ирэх юм. торгуулиас өөрөөр медальд хүрэх боломж харагдахгүй л бна