Алдарт эхчүүд спортоор өрсөлдөнө

2020 оны 10 сарын 24

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, олимпизмыг сурталчилах, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Алдарт Эх-2020” Спортын III наадмыг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын улсын хорооноос спортын зургаан төрлөөр зохион байгуулах гэж байна.

Алдарт эхийн I, II одонтой ээжүүд шатар, даам, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдөх юм.

Тэмцээнд 14 багийн 400 гаруй оролцогч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top