АНЭУ-ын Абу-Дабид болох UFC 254 тэмцээнд ОХУ-ын Хабиб Нурмагомедовтой тулалдах Америкийн тулаанч Жастин Гэтжи маш хатуу ширүүн тулалдах болно гэдгээ мэдэгдлээ.
Хабиб бөх суурьтай, ихэнх өрсөлдөгчөө боож ялдаг тамирчин. Түүнтэй хэрхэн тулалдах талаар Гэтжи “Би түүнд бариулахгүйн тулд бүхнийг хийнэ. Маш хатуу ширүүн зодолдох тул тэр намайг барьж, унагааж чадахгүй. Унагаад боолоо ч би бууж өгөхгүй. Дохио өгч, шүүгчид хандахгүй. Ухаан алдвал алдана л биз. Аймшигтай юм алга. Үхэх ёстой бол үхсэн ч би бэлэн байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
боолгоод бууж өгсөн . шүүгч маш хариуцлаггүй бууж өгсөн дохио өгөөд байхад чинь заавал ухаан алдуулж байж зогсоосон .
Үхэх нь л дээ золиг чинь