Унгарын нийслэл Будапештэд болж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр өндөрлөлөө.
Энэ өдөр манай баг бас нэг хүрэл медаль хүртсэн. Тэр медалийг азербайжан гаралтай иран жүдоч Саид Моллай авсан. 2019 оны 12 дугаар сард Монголын иргэншил авсан Саид Монголын нэрийн өмнөөс Осака, Дюссельдорфын хоёр тэмцээнд оролцоод долоодугаар байрны л амжилт үзүүлээд байсан билээ. Харин энэ удаад шинэ эх орондоо хүрэл медаль авчирлаа.
С.Моллай "D" хэсгийг толгойлон барилдсан. Эхний тойрогт Туркийн Мухаммед Кочийг цэвэр ялсан.
Дараа нь Шведийн Робин Пачекийг мөн иппон яллаа.
Хэсгийн аваргын төлөө Францын Николас Чилардийг цэвэр ялсан.
Хагас шигшээд Канадын Антуан Валуй-Фортьерт ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Голландын Франк Де Витийг иппон ялж, Монголын нэрийн өмнөөс анхны медалиа авлаа.
Эмэгтэй 63 кг
1. ТРСТЕНЬЯК Тина (Словен)
2. БАРРЬОС Анрикенлис (Венесуэл)
3. ДАВЫДОВА Дарья (ОХУ)
3. ОЗБАС Софи (Унгар)
70 кг
1. МАТИЧ Барбара (Хорват)
2. ПИНО Марго (Франц)
3. ПОЛЛЕРЕС Микаэла (Австри)
3. ТИМО Барбара (Португал)
Эрэгтэй
73 кг
1. ОРУДЖОВ Рустам (Азербайжан)
2. СТАМП Нильс (Швейцар)
3. МАРГЕЛИДОН Артур (Канад)
3. ПИЛЕВИАН Пэтру (Молдав)
81 кг
1. АЛБАЙРАК Ведат (Турк)
2. ВАЛУА-ФОРТЬЕР Антуан (Канад)
3. ЧИЛАРД Николя (Франц)
3. МОЛЛАИ Саид (Монгол)
Сэтгэгдэл ( 6 )
molla ok bayar hurie
Монгол бөх биш шүү. Монголын бөх гэж бол болно.
Bayar hurgie amjilt
66.181.189.136-d чи бол ориг орк
Молладаа хачин их хайртай _ баяр хүргэеэ
ene bol teneglelee.. neg muu iraniiar yahab dee. ter hvseed bgaa amerik uu ybuulaad ogoochee..