Унгарт болж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээний 73 кг-ийн жинд түрүүлсэн Азербайжаны жүдоч Рустам Оруджов түрүү бөхийн 5000 ам.долларын шагналаа Уулын Карабахт Арментай байлдаж байгаа цэргүүдэд илгээнэ гэдгээ мэдэгдлээ.
Рустам “Амиа алдсан манай цэргүүдийн сүнсийг Аллах ивээлдээ авна. Би энэ медалиа цэрэг дайчдад зориулж байна. Шагналын мөнгөө тэдэнд явуулна. Карабах бол Азербайжаны нутаг” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
terrorist